Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-05-15 22:51:59

ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН УЛИРАЛ /09, 10, 11-Р САР/-ЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

АГААРЫН ТЕМПЕРАТУР

2021 оны намрын улирлын /09, 10, 11-р сар/ агаарын дундаж температур: нийт нутгаар 1.7°С хүйтнээс 2.1°С дулаан байснаас Мөнгөнморьт суманд -1.7°С, Эрдэнэсант суманд 2.1°С байв. /Зураг-1/ Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэсант, Угтаал, Алтанбулаг, Лүн, Заамар, Цээл, Аргалант, Өндөрширээт сумдын нутгаар 0.1°С...1.0°С градус орчим, бусад сумдын нутгаар 1.1...1.8°С-ээр дулаан байлаа. /Зураг-2/     

    

                                               Зураг.1                                                                     Зураг.2

            Агаарын хамгийн их температур: 22.4°С...27.3°С байснаас 09 дүгээр сарын 01-нд Батсүмбэр суманд 22.4°С , 09 дүгээр сарын 10-нд Бүрэн орчмоор 27.3°С хүрч халсан байна.

            Агаарын хамгийн бага температур: -29.3°С...-20.1°С байснаас 11 дүгээр сарын 22-нд Мөнгөнморьт суманд -29.3°С , мөн сарын 06-нд Заамар суманд -20.1°С хүрсэн байна.

            Агаарт 30 градус буюу түүнээс хүйтэрсэн өдрийн тоо: Хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.

ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР

Намрын улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар 0°С...9°С байнаас Эрдэнэ сумын нутгаар 0°С, Баянцагаан суманд 9°С байлаа. Хөрсний хамгийн их температур: 41°С...56°С хүрснээс 09 дүгээр сарын 02-нд Өндөрширээт суманд 41°С, 09 дүгээр сарын 02-нд Эрдэнэ суманд 56°С ажиглагдсан. Хөрсөнд 40 градус буюу түүнээс дулаан өдрийн тоо: 09 дүгээр сард 2-11 өдөр байсны 2 өдөр нь Өндөрширээт суманд, 11 өдөр нь Алтанбулаг суманд ажиглагдлаа. 10, 11 дүгээр саруудад ажиглагдаагүй.        

ХУР ТУНАДАС

            2021 оны намрын улиралд 11.4-97.2 мм тунадас орсноос Өндөрширээт суманд 11.4 мм, Батсүмбэр суманд 97.2 мм орсон. /Зураг-3/ Олон жилийн дундажтай харьцуулахад: Өндөрширээт сумын нутгаар дунджаас бага, Баян, Мөнгөнморьт, Бүрэн, Баянжаргалан, Батсүмбэр, Аргалант, Баянцагаан, Эрдэнэ сумдын нутгаар дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим тунадас орсон байна. /Зураг-4/  

                                      Зураг-3                                                                       Зураг-4

САЛХИ

Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.3-4.0 м/с байснаас Борнуур суманд 0.3 м/с /10-р сард/, Зуунмод суманд 4.0 м/с /09-р сард/ хүрсэн. Салхины их хурд: 8-20 м/с байснаас Батсүмбэр сумын нутгаар 8 м/с, Зуунмод суманд 10 дугаар сарын 09-нд, Алтанбулаг суманд 09 дүгээр сарын 25-нд 20 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : нийт нутгаар 1-38 өдөр байснаас Цээл суманд 1 өдөр, Зуунмод суманд 38 өдөр байв. 15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : 1-20 өдөр байснаас Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Баянцагаан сумдад 1 өдөр, Зуунмод суманд 20 өдөр ажиглагдсан. Мөнгөнморьт, Баянчандмань, Жаргалант, Борнуур, Баянжаргалан, Заамар, Батсүмбэр, Цээл, Аргалант, Дэлгэрхаан, Өндөрширээт сумдын нутгаар 15 м/с-ээс дээш хурдтай өдөр ажиглагдаагүй байна.

 

 

 Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер .......... Л.Энхцэцэг

                

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-11-02 1970-01-01 99
ТӨВ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 210
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 336
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-01-02 1970-01-01 193
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-09-23 1970-01-01 348
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-06-30 1970-01-01 609
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-03-30 1970-01-01 554
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 607
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 541
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 588
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 574
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 1041
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 784
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 1004
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 625
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 543
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 988
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 1119
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 1295
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 2437
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1208
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1310
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1493
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1471
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 3117
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 859
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 1078