> Цаг уурын шинжилгээний мэдээ

ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ 10-Р САРЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-04-19 16:46:57

ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ 10-Р САРЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

 

   Агаарын дундаж температур: Нийт нутгаар 0.4°С...6.1°С дулаан байснаас Эрдэнэ суманд 0.4°С, Эрдэнэсант суманд 6.1°С байлаа. (Зураг-1) Олон жилийн дундажтай харьцуулахад: Нийт сумдын нутгаар 2.6°С...4.6°С дулаан байв. (Зураг-2)

                                     

                               (Зураг-1)                                                            (Зураг-2)

Хөрсний дундаж температур: Нийт нутгаар 2°С...7°С дулаан байснаас Эрдэнэ суманд 2°С, Эрдэнэсант, Баян-Өнжүүл сумдад 7°С байлаа.

Агаарт 30°С-ээс дулаан өдрийн тоо:  Ажиглагдаагүй.

Хөрсөнд 40°С-ээс дулаан өдрийн тоо: Ажиглагдаагүй.

Агаарын температурын үнэмлэхүй их утга: нийт нутгаар 15.0°С...20.8°С хүрснээс Өндөрширээт суманд 13-ны өдөр 20.8°С, Хөрсний үнэмлэхүй их утга: 28°С...41°С ажиглагдсанаас Баян-Өнжүүл суманд 01-ний өдөр 41°С хүрсэн байна.

Агаарын үнэмлэхүй бага утга: Нийт нутгаар -6.4°С...-16.7°С  хүрснээс Мөнгөнморьт суманд 31-ний өдөр -16.7°С, хөрсний үнэмлэхүй бага утга: -9°С...-18°С ажиглагдсанаас Эрдэнэ суманд 26-ны өдөр -18°С хүрч хүйтэрсэн.

Тунадасны хувьд: 0.0-7.7 мм тунадас орсон. Хамгийн их нь Эрдэнэ суманд 7.7 мм, хамгийн бага нь Алтанбулаг, Өндөрширээт сумдад 0.0 мм орсон. Бүрэн, Эрдэнэсант сумдын нутгаар тунадас ороогүй. (Зураг-3)

Олон жилийн дундажтай харьцуулахад: Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар дунджийн орчим, бусад  сумдын нутгаар дунджаас бага тунадас орсон. (Зураг-4)

  

                                        (Зураг-3)                                                                (Зураг-4)

Салхины дундаж хурд: Нийт нутгаар 0.9-3.4 м/с байснаас Батсүмбэр суманд 0.9 м/с, Эрдэнэсант суманд 3.4 м/с байв. Салхины их хурд: 8-21 м/с хүрснээс хамгийн их нь Зуунмод суманд 18-ны өдөр 21 м/с хүрсэн байна. 10 м/с-ээс их хурдтай өдрийн тоо: 1-11 өдөр байсны 11 өдөр нь Эрдэнэсант суманд, Заамар суманд 1 өдөр ажиглагдсан. Батсүмбэр, Нөхөрлөл, Өндөрширээт сумдад ажиглагдаагүй.

15 м/с-ээс их хурдтай өдрийн тоо: 1-4 өдөр байснаас Алтанбулаг, Эрдэнэ 1 өдөр, Зуунмод, Угтаал суманд 4 өдөр, Баян, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Лүн, Мөнгөнморьт, Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Цээл, Баянцагаан, Дэлгэрхаан, Заамар, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар ажиглагдаагүй.

10-р сард бороо 1-3 өдөр, цастай өдөр 1-2, аадар бороотой өдөр 1, дуу цахилгаантай өдөр 1, мөндөр 1 өдөр, хүчтэй салхи 1 өдөр, явган шороон шуурга 1-3 өдөр тус тус ажиглагдсан байна.

                      Дэлгэрхаан цаг уурын харуул ээлжийн амралттай.

 

 

Тойм бичсэн: ЦУУА-ын инженер С.Ядамдулам