Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-05-13 08:10:56

Төв аймгийн 2017 оны 09, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 

2017 оны 9-р сарын агаарын дундаж температур 7…12 градус дулаан байсан нь өмнөх оны 9-р сартай харьцуулахад 0...2 градус хүйтэн, 10-р сарын агаарын дундаж температур -4...2 градус дулаан байсан нь өмнөх оны 10-р сартай харьцуулахад 0...4 градус дулаан, 11-р сарын агаарын дундаж температур 10...17 градус хүйтэн байсан нь өмнөх оны 11-р сартай харьцуулахад -2...3 градус дулаан байсан.

9-р сард агаарын үнэмлэхүй их температур 23...29 градус дулаан байснаас Мөнгөнморьт суманд 23 градус, Батсүмбэр суманд 29 градус дулаан байсан. Үнэмлэхүй бага температур 3...13 градус хүйтэн байснаас Заамар суманд 3 градус, Баян, Эрдэнэ суманд 13 градус хүйтэн байв.                                   

 

10-р сард агаарын үнэмлэхүй их температур 17...22 градус дулаан байснаас Мөнгөнморьт, Батсүмбэр суманд 17 градус, Баянцагаан, Дэлгэрхаан суманд 22 градус дулаан байв. Үнэмлэхүй бага температур 11...22 градус хүйтэн байснаас Лүн, Борнуур, Заамар суманд 11 градус, Мөнгөнморьт суманд 22 градус хүйтэн байв.                                 

 

9-р сард хөрсөнд 40 градусаас дулаан өдрийн тоо 1-14 өдөр, Мөнгөнморьт суманд 1 өдөр, Баян-Өнжүүл, Лүн суманд 14 өдөр байв.

11-р сард агаарын үнэмлэхүй их температур 6-16 градус дулаан байснаас Мөнгөнморьт суманд 6 градус, Баянжаргалан суманд 16 градус дулаан байсан. Үнэмлэхүй бага температур 25...34 градус хүйтэн байснаас Баянцагаан суманд 25 градус, Баян суманд 34 градус хүйтэн байв.

11-р сард агаарт 30 градусаас хүйтэн байсан өдрийн тоо 1-6 өдөр, Бүрэн, Батсүмбэр, Эрдэнэ,  Өндөрширээт суманд 1 өдөр, Мөнгөнморьт суманд 6 өдөр байв.

9-р сард 4.8-70.6 мм тунадас орж, Бүрэн суманд 4.8 мм, Баянчандмань суманд 70.6 мм тунадас орсон. Бусад сумдын нутгаар 5.3-67.7 мм тунадас орсон. Тунадастай өдрийн тоо 3-14 өдөр байв.

10-р сард 0.0-18.6 мм тунадас орж, Бүрэн суманд 0.0 мм, Мөнгөнморьт суманд 18.6 мм тунадас орсон. Бусад сумдын нутгаар 0.1-15.8 мм тунадас орсон. Баянцагаан суманд тунадас ороогүй. Тунадастай өдрийн тоо 2-10 өдөр байв.

11-р сард 0.7-16.8 мм тунадас орж, Баянцагаан суманд 0.7 мм, Борнуур суманд 16.8 мм тунадас, бусад сумдын нутгаар 1.7-12.6 мм тунадас орсон байна. Тунадастай өдрийн тоо 2-15 өдөр байлаа. Намрын улиралд 11.3-96.3 мм тунадас орж, Баянжаргалан суманд 11.3 мм, Борнуур суманд 96.3 мм тунадас орсон.                                  

 

9-р сард явган шороон шуургатай өдрийн тоо 1-4 өдөр, 10-р сард явган шороон шуурга, шороон шуургатай өдрийн тоо 1-3 өдөр, явган цасан шуурга, орон шуургатай өдрийн тоо 1-3 өдөр, 11-р сард явган цасан шуурга, орон шуурга, намын цасан шуургатай өдрийн тоо 1-8 өдөр байв.

9-р сард салхины их хурд 7-20 м/с, Цээл суманд 7 м/с, Зуунмод суманд 20 м/с, Борнуур, Цээл суманд 10 м/с хүрч салхилаагүй. 10 м/с-ээс их хурдтай өдрийн тоо 1-15 өдөр, Баянжаргалан, Заамар, Баянцагаан, Дэлгэрхаан суманд 1 өдөр, Зуунмод суманд 15 өдөр байв.

10-р сард салхины их хурд 8-18 м/с, Баянжаргалан суманд 8 м/с, Зуунмод, Угтаал, Баянчандмань, Бүрэн суманд 18 м/с, Мөнгөнморьт, Борнуур, Баянжаргалан, Цээл, Баянцагаан сумдын нутгаар 10 м/с хүрч салхилаагүй. 10 м/с-ээс их хурдтай өдрийн тоо 1-13 өдөр, Дэлгэрхаан суманд 1 өдөр, Бүрэн суманд 13 өдөр байв.

11-р сард салхины их хурд 7-21 м/с, Баянцагаан суманд 7 м/с, Эрдэнэсант суманд 21 м/с хүрч салхилсан байна. Борнуур, Баянжаргалан, Баянцагаан, Эрдэнэ сумдын нутгаар 10 м/с хүрч салхилаагүй. 10 м/с-ээс их хурдтай өдрийн тоо 2-11 өдөр, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Цээл, Өндөрширээт суманд 2 өдөр, Бүрэн суманд 11 өдөр байлаа.

 

 

 

Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер                            Л. Энхцэцэг

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-11-02 1970-01-01 99
ТӨВ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 210
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 336
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-01-02 1970-01-01 193
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-09-23 1970-01-01 348
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-06-30 1970-01-01 609
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-03-30 1970-01-01 553
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 607
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 817
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 541
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 588
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 573
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 1041
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 784
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 1004
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 625
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 543
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 988
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 1118
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 1295
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 2437
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1208
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1310
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1492
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1471
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 3117
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 1077