Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-04-19 09:33:16

ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ЗУНЫ УЛИРАЛ /06, 07, 08-Р САР/-ЫН

ЦАГ УУРЫН ТОЙМ

АГААРЫН ТЕМПЕРАТУР

2023 оны зуны улирлын (06, 07, 08-р сар) агаарын дундаж температур: нийт нутгаар +14.7°С... +19.7°С  байснаас Мөнгөнморьт суманд +14.7°С, Лүн суманд +19.7°С байв. (Зураг-1)

Олон жилийн дундажтай харьцуулахад Цээл сумын нутгаар-1.1°С-аар хүйтэн, бусад сумдын нутгаар 0.0°С...0.8°С градус орчим байв. (Зураг-2)

                                            Зураг.1                                                                     Зураг.2

Агаарын хамгийн их температур: +30.7°С...+37.4°С байснаас Лүн суманд 06 дугаар сарын 22-нд +37.4°С хүрсэн. 

Агаарын хамгийн бага температур: -0.8°С...+5.8°С байснаас Мөнгөнморьт суманд 06 дугаар сарын 02-ны өдөр -0.8°С хүрсэн.

Агаарт 30°С буюу түүнээс дээш халсан өдрийн тоо: 2-19 өдөр байсны 19 өдөр нь Лүн суманд, Эрдэнэ суманд 2 өдөр ажиглагдлаа.

ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР: Зуны улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар +19°С... +27°С байснаас Зуунмод суманд +19°С, Лүн суманд +27°С байлаа.

Хөрсний хамгийн их температур: +59°С...+67°С хүрсэн ба Баянчандмань суманд 08 дугаар сарын 01-нд +67°С хүрсэн.

Хөрсний хамгийн бага температур: 0°С...+6°С байснаас Эрдэнэ суманд 08 дугаар сарын 25-ны өдөр 0°С хүрсэн байна.

Хөрсөнд 40°С буюу түүнээс дээш халсан өдрийн тоо: 48-75 өдөр байсны 75 өдөр нь  Лүн суманд, 48 өдөр нь Зуунмод суманд ажиглагдлаа.

ХУР ТУНАДАС  2023 оны зуны улиралд 137.9-470.4 мм тунадас орсон. Хамгийн их нь Батсүмбэр суманд 470.4 мм, хамгийн бага нь Өндөрширээт суманд 137.9 мм орсон.(Зураг-3)

Олон жилийн дундажтай харьцуулахад: Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Угтаал, Алтанбулаг, Лүн, Цээл, Аргалант, Өндөрширээт сумдын нутгаар ОЖД-ын орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна. (Зураг-4)

                                     Зураг.3                                                                       Зураг.4

Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.6-4.2 м/с байснаас Зуунмод, Баянцагаан сумдын нутгаар 4.0-4.2 м/с байв.

Салхины их хурд: 7-24 м/с хүрснээс Угтаал, Лүн суманд 24 м/с хүрч салхилсан байна.

10м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: нийт нутгаар 3-48 өдөр байсны 46-48 өдөр нь Зуунмод, Баян-Өнжүүл суманд, 3 өдөр нь Мөнгөнморьт суманд ажиглагдсан. Борнуур, Батсүмбэр, Аргалант суманд ажиглагдаагүй.

15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: 1-21 өдөр байснаас Зуунмод суманд 21 өдөр ажиглагдсан байна. Мөнгөнморьт, Борнуур, Заамар, Батсүмбэр, Цээл, Аргалант, Баянцагаан сумдын нутгаар ажиглагдаагүй.

Жич: 06 дугаар сард Залуучууд цаг уурын харуул ээлжийн амралттай байсан.

 

 

 

Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер ........Л.Энхцэцэг

 

2023.10.25