Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2024 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-04-25 22:49:55

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТОЙМ

(2024 оны 04 дүгээр сарын 02 дүгээр 10 хоног)

Агаарын температурын арав хоногийн дундаж Мөнгөнморьт, Угтаал сумдын нутгаар 4.7-5.8 градус дулаан, бусад сумдын нутгаар 6.0-8.7 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт сумдын нутгаар дунджаас 2.9-6.7 градусаар дулаан байлаа.

Агаарын температур өдөртөө: Нийт сумдын нутгаар 18-23 градус дулаан, шөнөдөө Баянжаргалан, Өндөрширээт, Дэлгэрхаан, Лүн сумдын нутгаар 3-5 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 6-10 хүйтэн байв.

Хөрсний гадаргын температур өдөртөө: Зуунмод, Эрдэнэсант, Батсүмбэр, Аргалант сумдын нутгаар 32-39 градус дулаан, бусад сумдын нутгаар 40-45 градус дулаан, шөнөдөө нийт сумдын нутгаар 5-10 градус хүйтэн байв.

Хур тунадас: Нийт нутгийн 50 гаруй хувьд 0.0-2.4 мм тунадас, 40 гаруй хувьд 3.2-14.2 мм тунадас орсон. /Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр/ Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал 40 гаруй хувьд дунджаас ахиу, 50 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага байлаа.

Салхины хурд: Нийт сумдын нутгаар түр зуур 15 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан ба Угтаал, Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Лүн сумдын нутгаар 20-27м/с, бусад сумдын нутгаар 12-19м/с салхитай байлаа.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 04 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйсан байна. Баянчандмань,  Бүрэн, Жаргалант, Баянжарглан, Батсүмбэр, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Зуунмод, Баян, Угтаал, Эрдэнэсант, Заамар, Өндөрширээт, Цээл сумдын нутгаар дунд, Баян-Өнжүүл, Лүн, Алтанбулаг сумдын нутгаар хэвийн байна. МАА-н үйлдвэрлэлд ихэнх нутгаар мал төллөх, нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах ажил үргэлжилж 

Тойм бичсэн:    ХААЦУ-ын салбар хариуцсан

ерөнхий технологич                 И.Түвшинжаргал