Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 12 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017 оны 12 дугаар сарын 3-р арав хоног/
2018.01.02 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар -11.0...-22.2 градус хүйтэн ба Лүн, Мөнгөнморьт сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баян-Өнжүүл, Өндөрширээт сумдын нутгаар ОЖД-аас 2.3-6.7 градусаар хүйтэн бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.4...5.3 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Зуунмод, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Аргалант, Дэлгэрхаан сумын нутгаар -2...-4 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -5...-10 градус хүйтэн.
Агаарын хамгийн бага температур: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Эрдэнэсант, Баянжаргалан, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан, Залуучууд, Борнуур сумдын нутгаар -22...-27 градус, бусад сумын нутгаар -29...-32 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Лүн, Баян сумдын нутгаар 0-3 градус дулаан, бусад сумдын нутгаар -3...-9 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Эрдэнэсант, Залуучууд сумдын нутгаар -28...-29 градус, бусад сумдын нутгаар -30...-35 градус хүйтэн.
Хур тунадас: Мөнгөнморьт, Заамар сумдын нутгаар цас ороогүй. Бүрэн, Зуунмод, Лүн, Баян, Эрдэнэсант, Алтанбулаг, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ, Баянцагаан сумдын нутгаар 0.0-0.8 мм цас, бусад сумдын нутгаар 1.0-3.5 мм цас орсон. Бүрэн, Зуунмод, Баян, Өндөрширээт, Залуучууд сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Мөнгөнморьт, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу цас орсон байна.
Салхины их хурд: Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Баян, Эрдэнэсант, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 10-14 м/с, бусад сумдын нутгаар 5-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Баян, Эрдэнэсант, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтсон нэг цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Цээл сумын нутгаар 19 см, Баянчандмань, Жаргалант, Эрдэнэсант, Угтаал, Аргалант, Мөнгөнморьт, Баянжаргалан, Борнуур сумдын нутгаар 10-16 см, бусад сумдын нутгаар 1-9 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Баянцагаан сумын нутгаар 9 балл, Бүрэн, Баян, Дэлгэрхаан суманд зарим газартаа мөстсөн битүү цастай, бусад сумдын нутгаар жигд битүү зарим газартаа хунгарласан 10 баллын цасан бүрхүүлтэй.
Бүрэн, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр сумдын нутгаар 0.27-0.31 гр/см3, Жаргалант, Баян, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 0.11-0.19 гр/см3, бусад сумдын нутгаар 0.20-0.26 гр/см3 нягттай байна. Баянцагаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
Монгол Улсын Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын нөхцөл байдлыг үнэлэхэд 12 дүгээр сарын 20-ны байдлаар Баянчандмань, Эрдэнэсант, Өндөрширээт, Аргалант, Залуучууд, Борнуур суманд зудархуу нөхцөл байдал үүсээд байна.
Цаг агаарын байдал хүндэрч, зузаан цасны улмаас мал өвөлжилтийн байдалд бэрхшээл учирч болзошгүй сумдын нутгийн 4 зүгт хийсэн хэмжилтээр цасны дундаж зузаан Лүн сумын нутгаар 12-25 см, Бүрэнд 15-20 см. Баян-Өнжүүл 25-30 см зузаан цастай байна. Цасны нягт дунджаар Лүн суманд 0.23-0.26 г/см3 нягттай зарим газартаа хунгарласан жигд битүү 10 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Эрдэнэсант суманд цаг агаарын хүйтэн, цастай тааламжгүй нөхцөлд ядарч сульдсан тарга хүч муутай 52 толгой мал хорогдсон байна. Малын усан хангамж сайн, МАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжгүй байсан хэдий ч ажил саатаагүй байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич И.Түвшинжаргал